НӨАТ-ын азтан өнөөдөр тодорно

2016 оны 1 сарын 17

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу анхны сугалааны тохирол өнөөдөр МҮОНТВ-ээр 19.30 цагт цацагдаж, азтан тодрох болж байна.

УИХ-аас баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах, 100 сая төгрөгийн сантай сугалаанд сар бүр оролцох боломжтой болсон. Сугалаанд оролцохын тулд иргэд төлбөрийн баримтан дээрх сугалааны дугаараа бүртгүүлсэнээр 30000-100 сая төгрөг хүртэлх хонжвороос хожих боломжтой. Азтаны тоог бүртгэгдсэн баримтын тооноос хамаарч тогтоох юм.

Та үйлчилгээ авсан бүхий л газраасаа төлбөрийн баримт нэхэх эрхтэй. Харин баримт хэвлэх кассын машин байхгүй, авч амжаагүй тохиолдолд и-мэйл хаягаараа баримтаа авахаас гадна Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас баримтаа авах боломжтой юм. Ингэхийн тулд төлбөрийн баримтын дугаараа ТҮЦ машинд бүртгүүлэх ёстой аж. Энэ нь орон нутгийн иргэдэд төлбөрийн шинэ баримт авах нөхцлийг бүрдүүлж өгчээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна