Тайвань эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

2016 оны 1 сарын 17

 

Тайванийг Хятадаас тусгаар тогтнуулахын төлөө үзэл санаатай нэр дэвшигч Цай Ингвен ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ардчилсан дэвшилт намын (DPP) дарга Цай Ингвен ялалт байгуулсан байна. Өдгөө 59 настай Цай Ингвен Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Тэрбээр Хятадтай  харилцаагаа хэвээр хадгалахын зэрэгцээ харилцан нэгнээ хүндэтгэж, өдөөн хатгалга хийхгүй байхын төлөө ажиллахаа мэдэгдсэн байна. Бээжингийн зүгээс Тайвань тусгаар тогтнохыг эрмэлзвэл цэргийн хүч ашиглахаа мэдэгдсэн.

 

Тайваньд өчигдөр /I.16/ ерөнхийлөгч, парламентын сонгууль зэрэг явагджээ. Парламентын 113 суудлын төлөө 556 нэр дэвшигч өрсөлдсөн нь рекорд тогтоожээ.  

 

1949 оны дайны дараа Бээжин, Тайванийн харилцаа 2008 оноос сайжирч эхэлсэн юм. Үүгээр ч зогсохгүй хоёр талын төрийн тэргүүнүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард анх удаа түүхэн уулзалт хийжээ. Гэвч Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг эсэргүүцэх байдал  залуу үеийнхэн дунд их байгаа юм. Тэд Тайванийг улс төр, эдийн засгийн хувьд Хятадаас илүү биеэ даасан байлгахыг хүсч байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна