Өвөрхангайн цэцэрлэг ажиллахгүй

2016 оны 1 сарын 17

Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн цэцэрлэгүүд маргаашнаас эхлэн 23-ныг хүртэл түр хугацаагаар хаахаар болжээ. Энэ нь хүйтний эрч чангарсөн, А хүрээний Н1N1 вирусийн өвчлөл гарсантай  холбогдуулан авч буй арга хэмжээ аж. Энэ шийдвэр тус аймгийн хувийн цэцэрлэгт ч хамаатай юм байна.

Тус аймагт өнгөрч буй долоо хоногт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан эмгэнэлтэй хэрэг болсон. Мөн уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж буй аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна