Селин Дионд давхар уй гашуу тохиожээ

2016 оны 1 сарын 17

 

Нөхрөө хорт хавдраар алдсан дуучин Селин Дион дахин нэг хагацал үзлээ. Түүний ах 59 настай Даниел өчигдөр /I.16/ хорт хавдар өвчнөөр таалал төгссөн байна. Хоёр хоногийн өмнө Селин Дионы нөхөр, менежер Рене Анжелил хорт хавдартай удтал тэмцсэний эцэст 73 насандаа өөд болсон юм.

 

Селин Дион 14 хүүхэдтэй айлын найм дахь нь аж. Селин Дион 12-хон настай байхдаа хожмын нөхөр болох менежер Рене Анжелилийн удирдлага дор анхны цомгоо гаргаж байжээ. Үүнээс хойш Селин Дион 25 цомог гаргасан байна. Анжелил Дион нар 1994 онд гэрлэжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна