Жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрнэ

2016 оны 1 сарын 17

 

Исламын террор олон улсад нэмэгдсээр байгаа нь  дэлхийн аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөөтэй. Гэсэн ч Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тооцоогоор ирэх арван жилд жуулчдын тоо үргэлжлэн өсөх гэнэ. Ингэхдээ ирэх 2020 он гэхэд жуулчдын тоо 1.6 тэрбумд хүрч, 2050 он гэхэд 2.6 тэрбум болох аж. Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаартаа дэлхийн аялал жуулчлалын салбарын талаарх тоон баримтуудыг хүргэж байна.

 

 

Аялал жуулчлалын салбар дэлхийн нийт ДНБ-ны /Дотоодын нийт бүтээгдэхүүн/ таван хувийг эзэлдэг. Энэ нь түлш шатахуун, эм болон хими, автомобилийн бүтээгдэхүүний дараа глобал экспортын дөрөвдүгээрт жагсдаг байна. АНУ-ын хувьд л гэхэд аялал жуулчлалын салбараас жилд нэг их наяд ам.долларын орлого олдог аж. Энэ нь дэлхийн худалдааны үйлчилгээний 30 хувь, нийт экспортын зургаан хувийг эзэлдэг байна.

 

Аялал жуулчлал бол валют солилцооны гол эх үүсвэр юм. Аялал жуулчлалын салбарын ачаар нэмэлт болон байнгын бус ажлын байрны тоо нэмэгддэг.

 

Дэлхий дахинд 1950 онд жуулчдын тоо 25 сая байсан нь 2005 онд 806 сая болж нэмэгдсэн байна. Энэ нь жилд жуулчдын тоо 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин 2014 онд олон улсын жуулчдын тоо 1.1 тэрбум хүрсэн нь өмнөх оныхоос 4.3 хувиар нэмэгджээ. 2014 оны байдлаар хамгийн олон жуулчин хүлээж авсан 10 орныг дурдвал:

 

  1. Франц        83.7 сая

  2. АНУ        74.8 сая

  3. Испани        65.0 сая

  4. Хятад        55.6 сая

  5. Итали        48.6 сая

  6. Турк        39.8 сая

  7. Герман        33.0 сая

  8. Их Британи        32.6 сая

  9. ОХУ        29.8 сая

  10. Мексик        29.1 сая 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: UNEP.ORG, WIKIPEDIA

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна