С.Бямбацогт мөнгөн аяга тараасан уу?

2016 оны 1 сарын 17

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тойргийнхон нь мөнгө аяга нэхсэн гэх “бор шувуу” нисэж байна.

Цахим сүлжээгээр түүнийг тойргийнхондоо мөнгөн аяга тараасан гэх “жиргээ” нэг хэсэг хүчээ авсан. Ийм нэг зөрүүтэй мэдээллийн талаар бид лавлабал холбогдох албаны хүн “С.Бямбацогт гишүүн иргэдэд мөнгөн аяга тараагаагүй. Цахим сүлжээгээр цацагдсан нь баяр ёслол, тэмдэглэлт арга хэмжээний үеэр хүндэтгэл үзүүлж гардуулдаг дурсгалын зүйл. Хамгийн сүүлд 2015 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол авсан Г.Ерөөлт, гавьяат эмч цол хүртсэн Д.Бямбахүү нарт хүндэтгэл үзүүлж гардуулсан. Үүнийг андуурч тойрогтоо тараасан гэж ташаа мэдээлсэн юм шиг байна лээ” гэсэн тайлбар өгсөн юм.

Гавьяатад хүндэтгэл үзүүлэхдээ бодолтой хандахгүй болчиг мөнгөн аяганы өрөнд унаж мэдэх нь байна шүү, золиг гэж...

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна