Australian Open-2016 эхэллээ

2016 оны 1 сарын 18

Хэзээ болдог вэ?

Australian Open-2016 нэгдүгээр сарын 18-нд гараагаа эхлэн нэгдүгээр сарын 31-ний өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтын шигшээгээр дуусна. Энэ жилийн тэмцээний шагналын сан нь 40 сая ам.доллар юм.

Хаана тоглох вэ?

Australian Open тэмцээн нь “Мельбурн Парк” цогцолборт болдог. Гол  талбайнууд нь Маргарет Корт, “Род Лэйверийн тайз”.

Хэрхэн үзэх вэ?

Тэмцээний өдрийн тэмдэглэл, Game, Set, Mats, шилдэг ярилцлага, асар олон үзэгчдийг Eurosport 1, Eurosport 2 сувгууд шууд дамжуулна. ССTV-5  бас шууд дамжуулдаг.

Australian Open-2016 кортуудаас тоглолтыг Eurosport Player-т харж болно.

Хэнд бооцоо хамгийн их  тавигдах бол?

Эрэгтэйчүүд:

  • Новак Жокович – 1,83
  • Энди Маррей – 6,50
  • Рожер Федерер – 9,00
  • Рафаэль Надаль – 13,00
  • Стэн Вавринка – 15,00

Эмэгтэйчүүд:

  • Серена Уильямс – 3,00
  • Виктория Азаренко – 7,50
  • Мария Шарапова – 9,00
  • Симона Халеп – 9,00
  • Гарбинье Мугуруса – 15,00
  • Петра Квитова – 15,00

Ямар болох вэ?

-Мэдээж гайхалтай.

Лавлах: Австралийн теннисийн аваргын нээлтэй тэмцээн

Тэмцээний бэлгэдэл

Австралийн теннисийн аваргын нээлтэй тэмцээн (англ. Australian Open Tennis Championships) нь “Их Дуулга” цувралын дөрвөн тэмцээний нэг бөгөөд Австралийн Мельбурн хотын “Мельбурн Парк” спортын цогцолборын талбайнуудад жил тутам болдог. Нэгдүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногийн дотор есөн ангиллаар буюу насанд хүрэгчийн тав, залуучуудын дөрвөн  аваргыг тодруулдаг.

Тэмцээнийг зохион байгуулагч нь Tennis Australia. 1988 оноос хойш талбайн дэвсгэр нь хард кортын сайжруулагдсан материал болжээ.

Түүх

Тэмцээн анх удаа Мельбурн хотноо 1905 онд зохиогдсон ба  “Австралазийн аварга” (англ. The Australasian Championships) нэртэй байлаа. Түүнд 17 тамирчин оролцож, шигшээ тоглолтыг нь 5000 хүн үзжээ. Харин 1927  онд тэмцээнийг “Австралийн аваргын тэмцээн” (Australian Championships) гэж нэрлэх болжээ. Энэ тэмцээн мэргэжлийн тамирчдад 1967 онд үүдээ нээгээд өнөөгийн нэрээ авсан юм.

 Аваргын тэмцээн 1905 оноос хойш зургаан өөр газарт явагджээ:

Тэмцээнийг жил бүр нэг хотод явуулах шийдвэр 1972 онд гарч, Куйонг гэх теннисний  клубын (Kooyong Lawn Tennis Club) Мельбурн хотын захын  зүлгэн дэвсгэртэй кортуудыг  тэмцээн явуулахаар сонгон авчээ. Явцын дунд Куйонг клуб нь өргөжиж байгаа тэмцээнд  чамлалттай болсон  ажээ.  1988 оны тэмцээний эхэнд шинэ Мельбурн Парк цогцолбор (Melbourne Park, хуучин  Флиндерс Парк, Flinders Park) ашиглалтад орлоо.  Ингээд анхны тэмцээнээ  тэр жилдээ  Мельбурн Паркт явуулжээ.  Үзэгчдийн тоо нь эрс өсөв. 1988 оны тэмцээнийг 90 хувиар  илүү үзэгчид (266 436), өмнөх жилийн Куйонг (140 000) клубт хийгдсэн тэмцээний үзэгчдээс илүү сонирхсон байлаа.

1977 оны нэгдүгээр сарын тэмцээний дараа арванхоёрдугаар сард явуулахаар шийдсэн юм. Тийм учраас 1977 оны арванхоёрдугаар сард аваргын тэмцээн дахин хийсэн байна. Ийм дэгээр явсаар 1987 оноос эхлэн өөрчлөлт орж, тэмцээнийг нэгдүгээр сард явуулахаар болсон байв. Энэ шалтгаанаар 1986 оны аваргын тэмцээн өнжжээ.

Теннисийн талбайнууд

Margaret Court Arena

Теннисийн Мельбурн Паркийн цогцолбор нь гурван үндсэн корт, гурван үзүүлэх кортоос бүтдэг.

Тэмцээний гол талбар нь Род Лейверийн дэвжээ болдог. Австралийн домогт теннисчин Род Лейкерийн нэрийг түүнд 2000 онд өгчээ. Теннисийн энэ цэнгэлдэхийг 1988 босгосон ба  15000 мянган үзэгчдийн суудалтай.  Жилдээ энэ цэнгэлдэхэд 1,5 сая үзэгчид ямар нэгэн тэмцээнийг үздэг. Дээвэр нь хаагдаж нээгддэг учраас тоглолтыг цаг агаарын ямар ч нөхцөлд явуулах боломжтой.

Тэмцээний хоёр дахь талбай нь Melbourne Park Multi-Purpose Venue нэртэй бөгөөд түүнийг 2000 онд бариулсан юм.  Энэ талбай нь янз бүрийн арга хэмжээнд зориулан шуурхай өөрчилж болдгоороо онцлогтой. Теннисээс гадна унадаг дугуй, сагсан бөмбөгийн тэмцээн явуулж болно. Бас урлагийн тоглолтуудыг хийдэг. Үзэгчдийн суудлын индэр нь арга хэмжээнээсээ болон хэмжээгээ өөрчилдөг. Теннис, сагсан бөмбөгийн тоглолтын үеэр 10500 үзэгчдийн суудалтай хэрэв концерт тоглож байгаа бол суудлын тоо нь 8900-10500 болох жишээтэй. Дугуйн спортоор бол 4500 үзэгчдийг хүлээн авдаг. Цэнгэлдэх нь нээгдэж хаагддаг дээвэртэй.

Гурав дахь төв корт нь Маргарет Кортын  тэвжээ юм. Австралийн түүхэнд теннисийн хамгийн дээд амжилтыг үзүүлсэн эмэгтэй Маргарет Кортын нэрээр  түүнийг нэрлэжээ. Тэр эмэгтэй 1970 онд “Их дуулга” цувралд ялж байсан ба нийтдээ “Их дуулгын”  тэмцээнүүдэд хос тоглолтыг оруулаад 62 удаа ялж иржээ. Мөн тэрээр  өнөөдөр хүртэл эмэгтэй, эрэгтэй тамирчид дундаас энэ үзүүлэлтээр дээд амжилтын эзэн болж байна. Маргарет дэлхийн чансаанд бас тэргүүлж ирсэн юм. Өмнө нь энэ талбайг «анхны үлгэр жишээ корт» (Show Court One) гэж нэрлэж байлаа. Нэрийг нь 2003 оны нэгдүгээр сарын 12-нд өнөөгийн нэрээр сольжээ.

Бүх талбайнууд нь Plexicushion маркийн хардын гэх дэвсгэртэй.

Ялагчдын шагнал

Австралийн аваргын энэ тэмцээнийг  хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй байсан түүний тоонд 1911 оны  аварга Австралийн теннисчин Норман Брукийн нэр бүхий Norman Brookes Challenge Cup цомыг эрэгтэйчүүдийн тэмцээнд ялсан тамирчин гардан авдаг.

Эмэгтэйчүүдийн тэмцээнд ялсан хүнд нь уг тэмцээнд таван удаа (1925-26 ба 1928-30 онуудад) ялж байсан Австралийн теннисчин эмэгтэй Дафна Акхёрстын нэрээр  Daphne Akhurst Memorial Cup гэж нэрлэгдсэн цомыг гардуулдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна