“КАМАЗ-Мастер” хоёрт орлоо

2016 оны 1 сарын 18

Фото: www.kamazmaster.ru

Айрат Мардеевын удирдсан Оросын  «КАМАЗ-Мастер» баг «Дакар-2016» ралли уралдааны ачааны машины  ангиллын дүнгээр хоёрдугаар байранд оржээ.

Нэгдүгээр сарын 16-ны бямба гаригт  уралдааны 13 дахь шатанд ялсан ч тэргүүн байрыг Голландын Жерар де Рой багийнхаа хамт  авчээ.  Автомобилийн ангилалд Францын

Стефан Петерансель 12 дахь удаагаа түрүүлсэн бол мотоциклын уралдаанд нв Австралийн Тоби Прайстай эн зэрэгцэх хүн гарсангүй.

“Дакар” уралдаанд гурван жил давамгайлж ирсэн «КАМАЗ-Мастер»-ийн ололтыг энэ удаа  Де Рой таслан зогсоож чадлаа. Оросууд энэ автомарафоны уралдаанд нийтдээ 13 удаа тэргүүлж байжээ.

«Дакар» раллийг (өмнө нь «Парис — Дакар») жил тутам тив дамжин хийдэг автомарафон бөгөөд Францын Тьерри Сабин  үүсгэн бий болгожээ. Анхны уралдааныг 1978 онд хийсэн ба  2009 онд  Өмнөд Америкт шилжүүлсэн юм. Уралдааны гараа эсвэл барианы шатыг Сенегалын нийслэл Дакар хотод  угтах буюу үддэг. Энэ жилийн уралдаан нь Аргентин, Боливийн нутгаар боллоо.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна