Хүүхдийн эрх зөрчсөн цэцэрлэгүүдэд арга хэмжээ авна

2016 оны 1 сарын 18

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийслэлийн боловсролын газар, аймаг, дүүргийн Боловсрол, соёлын газар, хэлтсийн дарга нарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Өнгөрөгч оны 12-р сарын 31-ний өдрийн 2/12454 тоот албан бичигт дурдсанаар “...цаашид хүүхдийн эрхэнд халдсан аливаа үйлдэл гарсан тохиолдолд тухайн багш, удирдлагын багшлах эрх болон цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, Боловсрол, соёлын газраас нийт цэцэрлэгүүдэд анхааруулга өгч ажиллах, багш нарт зориулсан сургалт, мэдээлэл хийх талаар ажлын төлөвлөгөөнд тусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын хурлаас үүрэг болгосон.” гэжээ.

Ингэснээр оны өмнө болон он гарсаар хүүхдийн биед ноцтой гэмтэл учруулсан гэж олныг цочирдуулсан мэдээлэл хуулийн байгууллагын шалгалтаар үнэн мөн нь нотлогдвол дээрх хариуцлагыг хүлээхээр болсон байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна