Беларусын ерөнхийлөгч цас орсонд бурханд талархав

2016 оны 1 сарын 18

 

Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь дайран өнгөрсөн сиклоны улмаас цас орсонд бурханд талархахыг ард иргэдэд уриалжээ.

 

"Бидэнд цас илгээсний төлөө бурханд талархах ёстой. Ялангуяа фермерүүд, байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан  ажилтай хүмүүс энэ талаар илүү ихийг хэлэх байх" гэжээ.

 

Беларуст өнгөрсөн жил олон жилийн дунджаас маш бага хур тунадас орсноос гол, нуурууд олноор ширгэж, ган болсон юм байна.  Тиймээс ерөнхийлөгч нь цас орсонд баярлах нь аргагүй бөгөөд цас их орвол экологийн тэнцвэр эргээд хурдан сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

Александр Лукашенко "Бурхны ивээлээр Беларуст энэ өвөл гурваас дөрвөн ийм сиклон дайран өнгөрөх нь” гэсэн байна.

 

Беларуст Даниэлла сиклоны улмаас цас ихээр орсноос зарим газар цахилгаан тасарч, тээвэр зогссон хүндрэл гарсан ажээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна