Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган эхэллээ

2016 оны 1 сарын 18

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл нар үг хэллээ.

Энэ удаагийн чуулганаар холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг түдгэлзүүлж, шинэ тэргүүн сонгох юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АЭХ-ны тэргүүнээр нэр дэвшиж байгаа 10 гишүүнд батламж гардуулсан. Тодруулбал,  

  1. Л.Нармандах- АЭХ-ны дэд тэргүүн

  2. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн

  3. Г.Хажидмаа

  4. Г.Байгальмаа- УИХ-ын даргын зөвлөх, Барилга хот байгуулалтын дэд сайд асан

  5. Л.Эрдэнэчимэг- УИХ-ын гишүүн

  6. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх

  7. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга

  8. Ц.Одонтунгалаг- НИТХ-ын тэргүүлэгч

  9. Д.Оюунцэцэг

  10. Д.Цэрэнчимэг гэх нэр дэвшигчдэд гардуулсан юм. Тэгвэл АЭХ-ны тэргүүний  төлөөх марафонд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяа, “Автобус 1” компанийн захирал Г.Одонтунгалаг нар тунаж үлдэн бусад нь нэрээ татаж авсан бололтой.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна