Овечкинд алтан цохиур гардуулжээ

2016 оны 1 сарын 18

Тед Леонсис, Александр Овечкин

Фото: Geoff Burke / USA TODAY Sports / Reuters

«Вашингтон Кэпиталс» клубын эзэн Тед Леонсис багийн ахмад тамирчин Александр Овечкинд «Ванкувер Кэнакс» багтай Үндэсний хоккейн лигийн аваргын тэмцээний ээлжит тоглолтыг хийхийн өмнө алтан цохиур гардуулсан тухай NНL-ийн албан ёсны сайтад нийтэлжээ.

Шагналыг гардуулахын өмнө  дэлгэцнээ тусгай бичлэг гарган Овечкинд Павел Буре, Сергей Федоров, Фил Эспозито, Уэйн Гретцки, Бретт Халл нарын цуутай хоккейчид баяр хүргэсэн байна.

Видео: NHL / YouTube

Энэ шагналаар  АНУ-ын нийслэлийн клуб, нэгдүгээр сарын 11-нд «Оттава Сенаторс» (7:1) багтай тоглоход Овечкины тогтоосон дээд амжилтыг тэмдэглэв. Оросын довтлогч тэр тоглолтооор NHL-ийн аваргын тогтмол тэмцээнүүдэд 500 ба 501 дэх шайбаа эсрэг хаалганд оруулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна