МАН-ын бүлэг хуралдаж байна

2016 оны 1 сарын 18

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлаар одоо албан ёсоор мэдээлэл хийнэ гэж байсан ч хойшлуулжээ. АН-ын бүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг сонгуультай холбогдох төслүүдийг хэлэлцсэн аж.

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа үргэлжлүүлж байгаа бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж эхлээгүй байгаа юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна