Зурмал бурхан гаргах гэж байгаад баригджээ

2016 оны 1 сарын 18

Түүх, соёлын дурсгалт үнэт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна. 

Монгол Улсын иргэн Б, түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар энэ сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.

Шалгалтын явцад Б, Х нар нь энэ сарын 10-ны өдөр зарим эд зүйлсээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь тогтоогдсон бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд хам хэрэгтнүүдийг илрүүлж, улсын хилээр гаргахаар завдаж  байсан түүх, соёлын үнэт зүйлийг таслан зогсоосон байна.

Т.ИРМҮҮН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна