Солонгос нэг сая хуудас суртал ухуулга илгээжээ

2016 оны 1 сарын 18

 

Хойд Солонгосын талаас нэг сая хуудас суртал ухуулгыг БНСУ-ын нутаг руу илгээсэн болохыг Сөүлийн албаныхан мэдээлэв. Хойд Солонгосын цэргийнхэн өдөр бүр суртал ухуулгын хуудаснуудыг Өмнөд рүү илгээж байгаа аж. Эдгээр нь Өмнөд Солонгосын  хилийн ойролцоох газруудаас гадна нийслэл Сөүлд хүртэл хийсэж ирэх болсон  гэнэ.  

 

Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр хоёр Солонгосын харилцаа дахин мууджээ. Улмаар тэд харилцан сэтгэлзүйн дайралтыг хийж эхэлсэн байна.  Өмнөд Солонгосын талаас хил дээр чанга яригч байрлуулан суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлсний дараа Пхеньян ижилхэн хариу арга хэмжээг авчээ.

 

Хойд Солонгосоос Өмнөд рүү суртал ухуулгын хуудас илгээх нь ховор байдаг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна