Футзалын өсвөрийн УАШТ өндөрлөлөө

2016 оны 1 сарын 18

Футзалын өсвөрийн УАШТ хоёр насны ангилалд нийт 59 багийн 700 гаруй тамирчдын дунд 12 хоног үргэлжлэн ийнхүү өчигдөр/01.17/ тэмцээний медалийн эздээ тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд хөдөө, орон нутгаас нийт нас насны ангилалд есөн баг оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй сонирхолтой болгож өглөө.

Ийнхүү тэмцээний 13 хүртэлх насны ангилалд аваргын алтан медалийн төлөө “Хараацай” болон “Хан-Уул” дүүргийн багууд өрсөлдөж 4-1 харьцаатай “Хараацай” клүб ялалт байгуулан улсын аваргаар тодорлоо.

Ингээд тэмцээний хаалтын үйл ажиллагаа эхлэж нас насны ангилалд шилдгүүдийг тодрууллаа.

11 хүртэлх насны шилдгүүд:

Г.Цогбаяр – шилдэг хаалгач / Чингэлтэй дүүрэг /

Б.Хүслэн – шилдэг тэгш тоглогч / Эрхэс /

Х.Чингүн – шилдэг мэргэн бууч / Сэлэнэгэпресс /

13 хүртэлх насны шилдгүүд:

Баяржавхлан - шилдэг хаалгач / Хан-Уул дүүрэг /

Буяннэмэх – шилдэг тэгш тоглогч / Хараацай /

Дамдинсүрэн – шилдэг мэргэн бууч 28 гоол / ДМЮ /

Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, тэмцээн зохион байгуулах хорооны дарга ноён Г.Мөнхчулуун, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Хүүхэд залуучуудын хорооны дарга хатагтай Ж.Хишигжаргал болон МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Футзалын хорооны дарга ноён Б.Гансүх, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, тоглогчдын эрхзүйн байдлын хорооны дарга ноён М.Болд мөн МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал нар гардууллаа.

Ийнхүү шилдгүүдийг шалгаруулсаны дараагаар медаль хүртсэн багуудад шагналыг гардууллаа. Шагналыг мөн МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүд болон МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал нар гардууллаа.

11 хүртэлх насны хүрэл медалийг Галмөнх дасгалжуулагчтай "Эрхэс" клүб

11 хүртэлх насны мөнгөн медалийг Баярхүү дасгалжуулагчтай "Чингэлтэй дүүрэг"

11 хүртэлх насны алтан медалийг Б.Чин-Оргил дасгалжуулагчтай "Сэлэнгэпресс" клүб

13 хүртэлх насны ангилалд хүрэл медалийг Д.Нанжид дасгалжуулагчтай "ДМЮ" 

13 хүртэлх насны мөнгөн медалийг Болд дасгалжуулагчтай "Хан-Уул" дүүрэг

13 хүртэлх насны алтан медалийг Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай" клүб

Ийнхүү Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон шилдэг өсвөрийн тамирчид 12 хоногийн турш гайхалтай тоглолтуудаар үзэгч олондоо бэлэг барьлаа. Нийт оролцсон баг тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна