Brent нефтийн баррелийн үнэ 28 доллараас доошлов

2016 оны 1 сарын 18

Лондоны түүхий эдийн биржийн 18-ны өдрийн арилжаагаар Brent маркийн нефтийн нэг баррель нь 28 ам.доллараас доогуур үнээр зарагдаж эхлэв. Улаанбаатарын цагаар 07,00 цагт Brent-ийн баррель $27,72 доллар хүрээд одоо үнэ нь нэмэгдэн $28,39 доллар болоод байна.

Ираны эсрэг эдийн засгийн хориг тавигдсан нь зах зээлд нефтийн хангамж ихэснэ гэсэн түгшүүр нефтийн үнийг савчуулж байна.

Гонконгийн Nomura Holdings Inc. компанийн шинжээч Гордон Кван  нефтийн үнийг удалгүй 25 доллар хүртэл унана гэж хэлсэн байв. Өмнө мэдээлсний дагуу, Иран одоо хоногт 500 мянган баррель нефтиэр экспортоо нэмэгдүүлэхэд бэлэн байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна