Үсээ бүдүүн ширхэгтэй гялалзсан эрүүл болгох арга

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Үсээ бүдүүн ширхэгтэй гялалзсан эрүүл болгох арга

ТУРШААД ҮЗЭЭРЭЙ.

ҮСЭЭ бүдүүн ширхэгтэй, гялалзсан, хуйхны өвчлөлгүй Эрүүл болгох арга

  • Гар аргаар бүрсэн Таргийг сайтар исэн шуугих буюу галзуурсан үед нь Үсээ угаана. (шампунь огт хэрэглэхгүй)

  • Үсээ норгосны дараа хуйханд Иссэн таргаа түрхэнэ. Ердөө арван минут болно. Илүү минут байлгаж болохгүй.

  • Үсээ усаар зайлна. 

  • Үсээ Ганга өвсний өтгөн байвангаар (ангижруулагчийг орлуулж) зайлж угаана.

Угаахын өмнө өөрийн үсээ сайтар шинжээрэй. Үсний өнгө, хуйхны байдал, хаг, өвчин, үсний өвчлөл гэх мэтээ сайтар ажиж байгаад угааж үзвэл үр дүнг нь илүүтэй мэдрэх болно.

Иссэн тарагны тухайд Онгод БууЭрЭлүүд хэлэхдээ: Ердөө аравхан минут байлгаад угаахгүй бол арьсны эд эс рүү орох тул түүнээс илүү минут бүү байлга.

Учир нь иссэн тараг нь өөрөө бичил биетүүд бөгөөд тэр нь үсний хаг, хирийг идчихдэг гэнэм. Угааж дуусаад гангатай усаар сайхан угаахаар өнгө нь сэргэж, сайхан үнэртэй байдаг. Ямар ч шампунь хэрэггүй гэсэн.

Үйлдвэрийн савлагаатай тараг биш гар аргаар бүрсэн тараг хэрэглэхийг анхаарна уу.

Тараг бүрэх тухай: Таргийг хонь, ямаа, үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг. Бог малын сүүний таргийг амт чанарын хувьд нэлээд дээгүүр үнэлдэг байна. Халааж буй сүүндээ ядам хуруугаа дүрэхэд халахуйц буюу 40-50 хэм халааж тусгайд нь зуурч бэлтгэсэн хөрөнгийг нэмж сайн хутгаад 35-40 хэмийн дулаан газарт хучиж 2-3 цаг хөдөлгөөнгүй байлгаж таргийг бүрэлдүүлнэ. Ийн бүрсэн элгэн таргийг идэхэд бэлэн болгож хөргөнө.

Сайн буцалгаагүй сүүгээр бүрснээс, эсвэл бүрэлдсэн даруйд сайн хөргөлгүй халуун газар байлгаснаас, мөн хөрөнгө хийгээд олигтой хутгаж самраагүйгээс шар сүү ялгардаг.

Ганганаас гадна халгайгаар угааж болох ч ганга, халгай хоёрыг хольдоггүй гэнэ. Хэрэв халгайгаар угаавал дангаар нь юм уу, шар сүүгээр угаасны дараа хэрэглэдэг. Гангаар угаасны дараа нойр сайжрах ёстой. Тараг болон гангаар 7 хоног угаахад үсний уналт багасна. Үсээ эрүүлжүүлж эмчилгээ хийж буй учир бага зэрэг тослогтохоос санаа зовох хэрэг үгүй. Харин 7 хоногийн дараагаас дан Ганга өвсний байвангаар угаадаг. Дараа нь үсээ сэвсгэр зөөлөн алчуураар бага зэрэг цохих буюу алгаа хавсарч цохилон арчдаг. Энэ хатаалт цохилтдоо гол нууц бий. Ингэж хатаавал үс зөөлөн сэвсгэр болно. Хоёр хоногтоо нэг угаахад болдог. За манайхаан туршаад үзээрэй. Олон хүн туршиж үзээд хаггүй болсон байна. Энд нас хамаарахгүй бөгөөд хэдхэн сарын дараанаас өтгөн үстэй болдог. Харин намуун цэцгээр үс хэт өтгөрөх үед угаадаг юм байна. Үсний уг бүдүүрч ирвэл буржийдаггүй гэв.

Гэрлийн өргөөнөөс хэвлэгдэн гарах “Домчийн судраас”…

Эх сурвалж: ehleh.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж