Байнгын хорооны хурал зарласан ч ирц бүрдэхгүй байна

2016 оны 1 сарын 18

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан боловч одоо хэр нь эхлээгүй байна.

Бүртгүүлсэн гишүүдийн ирц 31.6 хувьтай байгаа юм.

Хэрвээ ирц хуульд заасан хэмжээнд буюу 51 хувьд хүрвэл тус байнгын хороогоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудал хэлэлцэгдэнэ. Эл асуудлыг байнгын хороо хоёр долоо хоногийн өмнөөс хэлэлцэхээр төлөвлөж байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс удаа дараа хойшлоод буй. Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал орж ирсэн.

Мөн байнгын хороогоор Тариалангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

УИХ 20 хүрэхгүй шахам хоногийн дараа намрын чуулганаа завсарлуулна. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн ажлаа шахаж өнөөдөр байнгын хороо, маргааш чуулганы хуралдуулахаар төлөвлөөд байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна