Охидын багийг Япон дасгалжуулагч удирдана

2016 оны 1 сарын 18

Хөлбөмбөгийн охидын шигшээ багийг удирдах Япон дасгалжуулагч ирэх сард Монголд ирнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Японы Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллаж Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ багийн дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэнг урьж ажиллуулах санамж бичигт өнгөрсөн оны есдүгээр сарын 16ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. 

Тэгвэл уг санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу Японы Хөлбөмбөгийн Холбооны гадаад харилцааны захирал ноён Тэцү Хирай болон Японы Хөлбөмбөгийн Холбооноос манай улсад санал болгосон дасгалжуулагч Ёожи Ики нар хүрэлцэн ирж Монгол дахь байр байдалтай танилцлаа.

Япон улсын дасгалжуулагчтай хийсэн хоёр талын уулзалт амжилттай болсон бөгөөд түүний хувьд Монгол улсад нэг жилийн хугацаанд хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр ирэх хоёрдугаар сарын 16-аас эхлэн Япон дасгалжуулагч Ёожи Ики Монгол улсад байрлаж эмэгтэй шигшээ багийг дасгалжуулах юм. Монгол улсад байх хугацаанд дулаан байраар хангаж байгаа "Их Монгол" группын хамт олонд мөн талархаж буйгаа илэрхийлье. Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон эмэгтэй тамирчдадаа амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна