“Реал” 60 жилийн дараа 12 минутад гурван гоол орууллаа

2016 оны 1 сарын 18

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Спортинг Хихон” клубыг хүлээж авч, 5:1-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл тоглолтын эхний 12 минутад гурван гоол оруулж, 60 жилийн өмнөх амжилтаа давтжээ.

Энэхүү тоглолтын 7 дахь минутад Бейл, 9 дэх минутад Роналдо, 12 дахь минутад Бензема нар гоолдсон юм. “Реал” тэртээ 60 жилийн өмнө буюу 1956 оны нэгдүгээр сарын 15-нд “Сельта” клубын хаалганд эхний 12 минутад гурван гоол оруулж байсан байна.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна