Хамгийн ер бусын машинууд

2016 оны 1 сарын 18

Эдгээр машинуудыг зөгнөлт зохиолчид бодож сэдсэн Холливудын кинонуудад зориулсан макет гэмээр. Гэтэл энэ ер бусын машин, техникийг бүтээсэн бөгөөд ямар ч хүнийг алмайруулмаар.

1. Хийн цамхгийн гал унтраах машин

Нефть, байгалийн хийн цамхгийн гал түмрийг унтраах зорилгоор энэ машиныг зөвлөлийн Т-34  танкийн бааз дээр Румынд бүтээжээ.

 

2. Байлдааны инженерийн машин «Троянец».

AVRE (Armoured Vehicle Royal Engineers) Trojan-ыг 2000-аад оны эхээр Challenger 2 танкийн суурин дээр бүтээсэн юм. Байгалийн болон хиймэл саадыг дайсны галын дор  туулах зориулалттай.

 

3. Monster Motorbike from Hell.

Энэ монстрыг австралийн каскадёр Рэй Бауманн бүтээжээ. Есөн метрийн урт, 3 метрийн өндөр мотоцикл нь 13 тоннын жинтэй. Мотоциклыг  Detroit Diesel ачааны машины хөдөлгүүрээр тоногложээ.

 

 

 

4. Ачигч LeTourneau L–2350.

Дэлхийн хамгийн том дугуйтай ачигч бөгөөд хутгагч нь нэг удаа 75 тонн хүртэлх хүдрийг малтан авна. Түүний 2500 морины хүчтэй хөдөлгүүр нь Ford F-350 пикап машины хэмжээтэй бөгөөд 24 цагийн дотор 4000 литр  шатахууныг шатаадаг.

 

 

 

5. Тээврийн гүүр Overburden Conveyor Bridge F60.

Өөрөө явж чаддаг дэлхийн хамгийн том машин юм. Энэ аварга 502 метрийн урттай, 13600 тонны жинтэй бөгөөд сүүлийн үзүүлэлтээр Empire State Building гэх өндөр байшингаас илүү.

 

6. Трактор Big Bud 747.

Дэлхийн хамгийн том, хөдөө аж ахуйн трактор гэж бүртгэгдсэн энэ машин 25 метрийн өргөнтэй усжуулагчийг чирэх чадалтай. Түүнийг чирч явахдаа цагийн 15 км-ийн хурдыг үзүүлдэг бөгөөд га талбайг ганц минутын дотор бордож усалж чадна.

 

7. Нисдэг завь Hughes H-4 Hercules.

Далавчны дэлгэцийн хэмжээгээр өнөөдрийн А-380, Ан-225 «Мрия» онгоцнуудаас хамаагүй илүү. Түүнийг 1947 онд газхан хувийг бүтээж, нэг л удаа нислэг хийжээ. Хус модны  фанераар  түүнийг  хийсэн гэхээр онгоц гэхээс модон нисдэг завь гэлтэй.

 

8. МАЗ-7907.

Нийт 24 дугуйтай, тэдний 16 нь удирдлагатай дэлхийд цорын ганц машин юм. Пуужингийн цогцолборыг тээвэрлэх шасси болгон түүнийг бүтээсэн юм.

 

9. Ми-12 нисдэг тэрэг.

Дэлхийд хэзээ нэгэн цагт бүтээгдсэн хамгийн өндөр даацын нисдэг тэрэг. Өөрийн жин нь 105 тонн. Түүнийг  машины хажуугийн далавчинд бэхлэгдсэн  хоёр  сэнс хөөргөдөг. Сэнсийг дөрвөн хөдөлгүүр ажиллуулна. Ми-12  нисдэг тэрэг 1969 оны наймдугаар сард 44300 кг ачаатайгаар хөөрсөн дээд амжилтыг өнөө хүртэл хэн ч эвдээгүй байна.

 

10. Танкийн гүүр угсрагч МТУ-72.

Хорин метрийн  өргөн саадыг давсан 20 метр хүртэл өргөнтэй,  50 тонны даацтай  металл  гүүр босгоход зориулагдан бүтээгджээ. Тийм  гүүрийг гурван минутын дотор автоматаар дэлгэн бий болгоно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна