Европын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын санаанд оромгүй дүрмүүд

2016 оны 1 сарын 18

Европын хөлбөмбөгийн дасгалжуулагчдын санаанд оромгүй дүрмүүд

Мөөг идэхийг хориглохоос эхлээд малгай өмсөх, шүршүүрт дуулах гээд олон дүрмийг чухам хэн зохиосон бэ?

Манчестер Юнайтед Алекс Фергюссон: Алаг өнгөтэй пүүз өмсөхийг хориглоно. 2010 онд хөлбөмбөгийн ертөнцөд ааш муутай гэгддэг Алекс Фергюссон сэлгээнд суух тамирчдыг зөвхөн хар өнгийн пүүз мөсч байх дүрмийг  гаргажээ. Харин  сэлгээний тамирчин, багийн  үндсэн бүрэлдэхүүнд орохоор зэхэж байгаа нөөц тамирчин өөрийн ур чадвараа тоглолт, бэлтгэлийн үеэр батлан харуулж чадвал л  өнгө алагласан пүүз өмсөх эрхтэй болно.

Манчестер Юнайтед Дэвид Моейс: Тоглолтын өдрийн өмнөх өдөр чипс идэхийг хориглоно. Улаан чөтгөрүүд багийн домогт дасгалжуулагч Дэвид Моейс нэгэнтээ багийн амжилт уруудсан явдалд давс ихтэй, өөх тос багатай чипс тоглолтын өмнөх өдөр иддэг багийн дотор тогтсон уламжлал гэж үзжээ. Дасгалжуулагч багийнхаа тоглогчдыг энэ уламжлалаасаа ангижрахыг шаардсан нь  тоглогчдын дургүйцлийг төрүүлж орхисон гэдэг. Рио Фердинанд хүртэл энэ дүрмийг нь "маргаантай, мэргэжлийн бус” шийдвэр гэж нэрлэж байсан удаатай. Чипс нь өөрөө удаан задардаг өөрөөр хэлбэл бодисын солилцооны хэвийн ажиллагааг сулруулдаг учир тамирчдын бие организм  тоглолтын үеэр "унтдаг” гэж Дэвид Моейс үзсэн юм.

Францын шигшээ баг Раймон Доменик: Хумхын ордныхныг талбайд гаргахгүй. Этгээд зантай Доменик дасгалжуулагчийн ажилдаа өрнийн зурхайг  шүтэн ашигладаг байсан гэвэл та итгэх үү? Францын хөлбөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэхдээ ч тэрээр өрнийн зурхайг дагаж, хумхын ордныхныг  дуудаагүй юм гэдэг. Нэгэн удаа олон улсын тэмцээнд багийн хагас хамгаалагч Робер Пиресийг талбайд гаргахдаа загалмай өгч гаргасан гэдэг. Энэ нь түүний даган  мөрддөг Хумхын ордныхныг талбайд гаргавал ялагдал хүлээнэ гэсэн ойлголттой нь холбоотой байсан юм.

Тоттенхэм Хотспур Хуанде Рамос: Тоглолтын дараа түргэн хоол идэхийг хориглоно. Тоттенхэм Хотспурын ахлах дасгажуулагч асан Хуанде Рамос Раймон Доменикийг бодвол илүү шинжлэх ухаанч дүрмийг багтаа тогтоосон байдаг юм. Тоглолтын дараа тамирчдыг  түргэн хоол идэхийг хориглосон нь тамирчдын эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдэж байлаа.

Нил Леннон Болтон: Малгай өмсөхийг хориглоно. Хөлбөмбөгийн Болтон  клубын ахлах  дасгалжуулагч Нил Леннон хүйтний улиралд ч гэсэн талбайд бэлтгэл хийхдээ малгайтай гарахыг үзэж чаддаггүй. Малгай өмсч аливаа нэгэн зүйлийг хийж байгаа хүн садист харагддаг гэж   гүнээ итгэсэн түүний удирдлаган дор тамирчид өвлийн хүйтэнд гадаа бэлтгэл хийхдээ ч малгай өмсч чаддаггүй байсан цаг саяхан

Жованни Траппатони Ирландын шигшээ баг: Мөөг идэхгүй. Ирландын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч тоглолтын өмнө тамирчдыг мөөг хэрэглэхийг хатуу хориглодог.  Хүнсний энэ бүтээгдэхүүн нь гэдэс өвтгөх аюултай учир тэмцээн уралдаанд ялагдал хүлээх гол шалтгаан гэж тэрээр үздэг байна

Паоло ди Канио Сандерланд: Шүршүүт орохдоо дуулж болохгүй. 5-хан сарын хугацаанд энэ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан Паоло ди Канио "хар муурнууд”-ыг шүршүүрт орохдоо дуу дуулахыг нь хоригдож чадсан эрхэм. Үүгээр ч  тогтохгүй Италийн хахир зантай далгажуулагч тамирчиддаа кетчуп, кофе, майонез, хийжүүлсэн ундаа, мөс, гар утас хэрэглэхийг хориглож, онигоо ярьж хөгжилдөх нь анхаарал сулруулдаг гэж дээрх дүрмүүдийг тогтоосон байдаг юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна