Даатгалын сангийн санхүүжилтийг нэмжээ

2016 оны 1 сарын 19

Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг даатгуулагчид үзүүлэх төлбөрийн дээд хэмжээ 1.800.000 төгрөг байсан. Тэгвэл саяхнаас уг сангийн санхүүжилтийн хэмжээг шинэчлэн тогтоож, 2.000.000 /хоёр сая/ төгрөг байхаар тогтоосон байна. Ингэснээр даатгуулагчийн авах эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардал болон эмийн үнийн хөнгөлөлтийн зардал нэмэгдэж, хүртээмж нь сайжрах бодит нөхцөл бүрдэнэ Нийгмийн даатгалын байгууллагаас мэдээллээ.

Өнгөрсөн жилүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор таван сая орчим даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Д.ЦЭЦ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна