Идэрчүүдийн футзалын УАШТ-ий клубүүдын тоглолт эхэллээ

2016 оны 1 сарын 19

Идэрчүүдийн футзалын УАШТ-ий Улаанбаатар хотын клубүүдын дундах тоглолтууд өчигдөр эхэллээ. Тэмцээний 15 хүртэлх насны ангилалд нийт 19 баг таван хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс хоёр баг цаашид шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм.

Өчигдөр явагдсан нийт найман тоглолтоос “Сэлэнгэпресс” болон “Эрчим” клубын тамирчид тэнцжээ. Бусад 7 тоглолт хожлын оноотой дууссан гэсэн үг. Үүн дундаас “Дэрэн” клубын 15 хүртэлх насны тамирчид өрсөлдөгч “Сумида ФС” багийг 16-0 харьцаатай илүүрхэн хожлоо.

Өнөөдөр тэмцээний 17 хүртэлх насны Идэрчүүдийн хэсгийн эхний тоглолтууд явагдана.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна