Нам тогтвортой инфляци

2016 оны 1 сарын 19

1. Монголын эдийн засаг, санхүү, нийгмийн ХӨГЖЛИЙН ГОЛ ДАЙСАН нь юу байв? ӨНДӨР ИНФЛЯЦИ

2. 14%-ийн өндөр инфляцийг 2.9% болгож бууруулахын учир юунд оршиж байв? ХӨГЖЛИЙН ДАЙСАНГ УСТГАХ.

3. ӨНДӨР ИНФЛЯЦИ [14%]-тай байхын 11 ҮР ДАГАВАР юу байв?

  • Иргэдийн бодит орлого ИДЭГДЭНЭ.

  • Өрх гэрийн худалдан авах чадвар БУУРНА.

  • Хүмүүсийн амьралын чанар МУУДНА.

  • Нийгмийн дундаж давхарга АГШИНА.

  • Ядуурал НЭМЭГДЭНЭ.

  • Зээлийн хүү ӨСНӨ.

  • Хувийн хэвшил ХУМИГДАНА.

  • Дотоодын үйлдвэрлэл хэзээ ч ХӨГЖИХГҮЙ.

  • Ажилгүйдэл ГААРНА.

  • Хэнд ч, ямар ч хуримтлал ҮҮСЭХГҮЙ.

  • Утаа, угаар, өвчин зовлонгоос хэзээ ч САЛАХГҮЙ.

4. Инфляци ЯАГААД буурсан бэ?

  • Дундаж давхаргын ХУРИМТЛАЛЫГ ӨСГӨСӨН

  • Дотоодын барааны НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛСЭН

  • Нийт ХЭРЭГЛЭЭГ ХУМЬСАН

5. НАМ, ТОГТВОРТОЙ ИНФЛЯЦИ [2.9%]-тай байхын 11 ҮР ШИМ:

  • Иргэдийн бодит орлого ХАМГААЛАГДАНА.

  • Өрх гэрийн худалдан авах чадвар НЭМЭГДЭНЭ.

  • Хүмүүсийн амьралын чанар САЙЖИРНА.

  • Нийгмийн дундаж давхарга ТЭЛЖ БЭХЖИНЭ.

  • Ядуурал БАГАСНА.

  • Зээлийн хүү БУУРНА.

  • Хувийн хэвшил ИДЭВХЖИНЭ.

  • Дотоодын үйлдвэрлэл ХӨГЖИНӨ.

  • Ажлын байр ӨСНӨ.

  • Бүх түвшинд хуримтлалтай БОЛНО.

  • Утаанаас САЛНА.

6. Орон сууцны ипотекийн санхүүжилтийг анх үүсгэн бэхжүүлж сайжруулан, илүү хүртээмжтэй болгосон дэлхийн нийтийн туршлага юу байв? ТӨР ӨӨРӨӨ ЗӨВ ТОГТОЛЦООГ НЬ БИЙ БОЛГОХ.

7. Ипотекийг заавал татвар төлөгчдөөс төлсөн төсвийн орлогоор санхүүжүүлэх ёстой юу? ҮГҮЙ, ДЭЛХИЙД ТИЙМ ТЕОРЕМ БАЙХГҮЙ

8. Улс их мөнгөтэй болохоороо л ипотекийн санхүүжилтийг эхлүүлэх ёстой юу? ЭНЭ БОЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ. Ипотекийн аливаа хөтөлбөрийг эдийн засгийн мөчлөгийн оновчтой цаг үед нь эхлүүлдэг. 8% ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР эдийн засгийн хүндрэлийг зөөллөх гол хэрэгсэл болсноороо яг ЗӨВ ЦАГТАА ХЭРЭГЖСЭН.  

9. Монголын өнгөрсөн үеийн ГАМШИГ юу байв?

  • ӨНДӨР ИНФЛЯЦИ = ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨСӨХ

  • ИМПОРТ + АЖИЛГҮЙДЭЛ + ЯДУУРАЛ

  • УТАА

10. Монголын одоо цагийн ШИНЭ БОЛОМЖ юу байна?

  • НАМ ИНФЛЯЦИ = ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ

  • ҮЙЛДВЭРЛЭЛ + АЖЛЫН БАЙР + ХУРИМТЛАЛ

  • ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна