“Мөрөөдлийн хөтөлбөр”-т цаначид оролцож байна

2016 оны 1 сарын 19

Жил бүр уламжлал болон зохиогддог “Мөрөөдлийн хөтөлбөр” БНСУ-ын Пёнчан хотноо ням гаригт/01.17/ эхэллээ. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх тус ажиллагаанд 44 орны 179 оролцогч хамрагдаж буйн дотор манай гурван цаначин, дасгалжуулагчийнхаа хамт багтжээ. Тодруулбал Булган аймгийн Тэшиг сумын 14 настай цаначин О.Золбаяр, Орхон аймгийн “Ирээдүйн Одод” спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 15 настай Д.Энхчимэг, СБД-ийн “Эрдэм төгс” ЕБС-ийн сурагч, 13 настай Л.Оюунгэгээ нар “Мөрөөдлийн хөтөлбөр”-т хамрагдаж байна. Манай өсвөрийн тамирчид Булган аймгийн Бугат сумын дунд сургуулийн биеийн тамирын багш П.Баярсайханы удирдлагад оролцож буй.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна