Жүдочид Парисын “Их дуулга”-д оролцоно

2016 оны 1 сарын 19

Францын нийслэл Парис хотноо ирэх хоёрдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Н.Түвшинбаяр, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч сорино. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа, Х.Цагаанбаатар нарын удирдлагад барилдах юм байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна