Оюутолгойн 202 200 тонн зэс үйлдвэрлэжээ

2016 оны 1 сарын 19

Оюутолгой компани 2015 оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

2015 оны IV улиралд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлж үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүргэв. Үүний үр дүнд тайлант улиралд зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 хувиар нэмэгдлээ. Түүнчлэн, ил уурхайн хоёр дахь үе шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлсний үр дүнд алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгдсэн байна. 2015 оны дүнгээр Оюутолгой 202,200 тонн зэс үйлдвэрлэсэн нь энэ онд 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлвөөс давсан үзүүлэлт боллоо. Алт үйлдвэрлэл 653,000 унци байсан нь 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байна. 2015 он “Оюу толгой” компанийн бүтэн жил үйлдвэрлэл явуулсан хоёр дахь жил бөгөөд энэ онд уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өслөө.

“Оюу толгой” компани 2016 онд 175,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэнэ.

Далд уурхайн бүтээн байгуулалт

2015 оны 12 дугаар сард “Оюу толгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан нь “Туркойз Хилл”-ийн хувьд онцлох үйл явдал боллоо. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байна. Эдгээр алхмуудыг 2016 оны I улиралд багтаан дуусгаснаар 2016 оны II улирлын эхээр “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлүүд “Ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг албан ёсоор гаргах төлөвтэй байна.

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно. 2014 оны 4-р улирал

2015 оны 1-р улирал

2015 оны 2-р улирал

2015 оны 3-р улирал

2015 оны 4-р улирал

2015 он, бүтэн жилээр

2014 он, бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

18,944

21,999

22,094

23,969

23,708

91,771

76,919

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

7,505

7,512

9,025

8,632

9,369

34,537

27,872

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.74

0.52

0.69

0.75

0.69

0.67

0.60

Алт (г/т)

1.46

0.48

1.09

0.56

0.92

0.78

0.86

Мөнгө (г/т)

1.65

1.16

1.46

1.90

1.67

1.56

1.60

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

186.7

130.9

215.5

210.3

231.8

788.5

563.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

26.9

25.7

25.6

26.6

24.7

25.6

26.3

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

50.3

33.6

55.3

56.0

57.3

202.2

148.4

Алт (‘000 унциар)

278

86

238

123

207

653

589

Мөнгө (‘000 унциар)

286

184

297

388

355

1,223

893

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

262.7

167.7

189.8

226.6

235.7

819.8

733.7

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

67.6

42.1

46.3

58.2

54.7

201.3

185.8

Алт (‘000 унциар)

263

200

177

200

160

737

561

Мөнгө (‘000 унциар)

383

219

245

334

360

1,158

1,093

Металл авалт (%)

Зэс

90.7

86.8

88.6

86.4

88.4

87.6

89.1

Алт

78.6

71.6

75.6

76.4

74.2

74.4

76.6

Мөнгө

71.6

65.4

70.6

73.0

70.8

69.9

62.3

 

А.АМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна