Ираны нефть замдаа гарчээ

2016 оны 1 сарын 19

Нефть ачсан Ираны нефтийн үндэсний компанийн (NIOC) танкер хөлөг онгоцнууд даваа гаригт томилогдсон боомтуудад очих замдаа гарлаа. Хөлөг онгоцнуудыг Лондоны  Lloyds компани даатгалд бүртгэсэн байна. Энэ тухай  Shana агентлагт NIOC компанийн гүйцэтгэх захирал  Али Акбар Сафаий хэлжээ. Харин хөлөг онгоцнууд хаашаа зорьсон талаарх мэдээлэл өгсөнгүй.  «Lloyds даатгалынхан даатгалын баталгаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн” хэмээн тэр хэлээд хоригийг цуцалсан  шууд үр дүн авчирлаа гэв.

Иран ойрын үед Хойд, Өмнөд Америктай далайн тээврийг эхлүүлнэ гэж Ираны боомтын ба далайн байгууллагын тэргүүн Мохаммад Саиднижад хэлсэн тухай Tasnim агентлаг мэдээлсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна