Ямайк эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг зөвлөв

2016 оны 1 сарын 19

 

Ямайкийн эрүүл мэндийн сайд эмэгтэйчүүдийг хөл хүнд болохгүй байхыг зөвлөж байна. Шумуулаар тараагддаг Зика вирусын халдвараас сэргийлэн  Ямайкт эмэгтэйчүүдийг хүүхэдтэй болохоо түр азнахыг зөвлөж байгаа аж.

 

Зита вирус жирэмсэн эхэд халдварласнаар ургийн тархины хөгжлийг сааруулж жижиг толгойтой, оюун ухааны хомсдол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг аж. Иймд Ямайкийн эрүүл мэндийн яамнаас эмэгтэйчүүдийг ирэх 6-12 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байна.

 

Ямайкт  Зика вирусын халдвар бүртгэгдээгүй боловч Латин Америкийн орнуудад  3500 гаруй жирэмсэн эхэд илэрчээ. Түүнчлэн Ямайктай ойр орших Гайти улсад халдвар бүртгэгдээд байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна