Ижил хүйстнүүдийн эрхийн тухай хуулийн төслийг буцаав

2016 оны 1 сарын 19

 

ОХУ-ын төрийн Думын Үндсэн хууль, төрийн байгуулалтын хороо ижил хүйстнүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэлгүй буцаасан талаар Интерфакс агентлаг мэдээллээ.

 

Төрийн Думын Үндсэн хууль, төрийн байгуулалтын хорооны дарга Дмитрий Вяткин хэлэхдээ “хуулийн төслийг хуулийн албан ёсны хэллэггүй, нарийн боловсруулаагүй, алдаатай байсан учраас буцаасан” гэжээ. ОХУ дахь ижил хүйстнүүдийн эрхийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан юм.

 

ОХУ-д ижил хүйстнүүд олон нийтийн газар үнсэлцэх, тэврэлдэх, гараасаа барилцахыг эр эмийн уламжлалт харилцаанаас гадуур гэж үздэг бөгөөд олон нийтийн газар ийм үйлдэл гаргавал 5000 рублиэр торгох арга хэмжээ авдаг.  Дээрх арга хэмжээг ОХУ-ын Коммунист намын лидерүүд санаачилсан юм. Түүгээр зогсохгүй коммунистууд ижил хүйстнүүд сургууль, соёлын газар дээр дурдсан шиг авирласан тохиолдолд дор хаяж 15 хоног шоронд хорих ял оноох тухай хуулийн төсөлд тусгасан юм.

 

Уг хуулийн төсөл ОХУ-д төдийгүй гадаад орнуудын зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд даваа гаригт хуулийн төслийг эсэргүүцэгчид цахим ертөнцөд нэгдэж, 41,900 гарын үсэг цуглуулсан байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна