Банкны шимтгэлтэй холбоотой шүүх хурал хойшилжээ

2016 оны 1 сарын 19

Арилжааны банкнуудын нэг хувийн шимтгэлийн асуудлаар давж заалдах шатны шүүх хурал хоёр дахиа хойшилжээ. Хамгийн сүүлд энэ сарын зургааны өдөр шүүх хурал болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдүүлэхээр болсон. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүх энэ хэргийг хянан үзээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн билээ. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцэн ШӨХТГ-аас давж заалдсан билээ. Улмаар давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хийх саналыг ч гаргасан юм.

Б.ЗАЯА


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна