Б.Түвшинбат ес, Д.Отгондалай найм дахь түрүүгээ хүртэв

2016 оны 1 сарын 19

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болсноороо онцлог 36 дахь удаагийн тус тэмцээнд 34 байгууллагын 224 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Хэдийгээр манай ширэн бээлийтнүүд олимпийн эрхээ хараахан авч амжаагүй байгаа ч, хэнд нь ч “РИО-2016”-д оролцох “тийз”-ээ захиалах боломж байгаа нь мэдээж. Энэ онд манай эрэгтэй, эмэгтэй тамирчдыг олимпийн эрх олгох хоёр тэмцээн хүлээж байгаа. Олимпийн эрх авахын төлөө зүтгэхийн өмнөх эхний шалгуур нь УАШТ байсан юм. Мөн энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөл нээлттэй болж, ӨМӨЗО, Буриадын тамирчид оролцсон нь өрсөлдөөнийг бүр их нэмлээ.

Эрэгтэй 49 кг-д “жижиг Үүеэ” гэж нэрлэгддэг ОУХМ Г.Ган-Эрдэнэ тав дахь түрүүгээ, 52 кг-д оюутны дэлхийн Универсиадын аварга Х.Энх-Амар хоёр жил спортоос завсарласан ч шилдэг тоглолтыг үзүүлэн бэлтгэл форм сайтайгаа харуулсан бол хамгийн өрсөлдөөнтэй байсан 56 кг-д Э.Цэндбаатар гурав дахь  удаагаа улсын аварга цолыг хүртсэн. Мөн эрэгтэй 60 кг-д Азийн наадам, Азийн аварга Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-л Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, +91 кг-д Х.Мандахбаяр нарын шилдгүүд жиндээ түрүүллээ. Б.Түвшинбат ес, Д.Отгондалай найм, Б.Чинзориг дөрөв дэх удаагаа улсын аварга цолыг хүртсэн юм.

Мөн эмэгтэйчүүдийн төрөлд ч олон сонирхолтой тоглолт боллоо. 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Нандинцэцэг, 54 кг-д жин өгсөн оролцсон Г.Болортуул, 57 кг-д өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Намуун, 60 кг-д Буриадын Н.Шадрина, 64 кг-д Н.Баянцэцэг нар жиндээ түрүүллээ. 64 кг-ын жинд Азийн аварга О.Уянга бэртлийн улмаас оролцоогүй юм.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

49 кг:

1.Г.Ган-Эрдэнэ (Говь цогцолбор, тав дахь түрүү)

2.Г.Ариунболд (БГД)

3.Д.Мөнх-Эрдэнэ (БГД), Ц.Жамъяанбат (Ко)

52 кг:

1.Х.Энх-Амар (Алдар)

2.Г.Гандулам (Хилчин)

3.Б.Мөнхдалай (Хангарьд), Б.Мөнх-Очир (Сэлэнгэ)

Энэ жингийн шилдгүүдийн нэг А.Нурлан бэртлийн улмаас оролцоогүй.

56 кг:

1.Э.Цэндбаатар (БГД, хоёр дахь түрүү)

2.Э.Идэрхүү (Талын бүргэд)

3.Б.Мишээлт (Говь цогцолбор), А.Даваадалай (Сүлд)

Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээг зорьсноос хойш энэ жинд Э.Цэндбаатар босоо байна.

60 кг:

1.Д.Отгондалай ("Хилчин", найм дахь түрүү)

2.О.Батхүү (Хангарьд)

3.З.Шинэчигтага (Ширэн бээлий), Ц.Пүрэвсүрэн (Хангарьд)

64 кг:

1.Б.Чинзориг (Алдар, дөрөв дэх түрүү)

2.О.Норовбал (Говь цогцолбор)

3.Г.Баярхүү (Ширэн бээлий), Б.Батзориг (ҮБТДС)

69 кг:

1.Б.Түвшинбат (Хүч, ес дэх түрүү)

2.О.Батзориг (Сүлд)

3.Отгон-Эрдэнэ (Говь цогцолбор), Еламан (Алтан бээлий)

75 кг:

1. Н.Шинэбаяр (Алдар)

2.Ж.Отгонжаргал (Хангарьд)

3.Т.Далай (Хангарьд), О.Олзбаатар (Сүлд)

81 кг:

1.С.Эрдэнэбаяр (Хангарьд)

2.Т.Ибрайм (Алдар)

3.Ганбат (Хүч), Ч.Ганзориг (Булган)

-91 кг:

1.Т.Ерболат (Алдар)

2.Т.Чулуунтөмөр (Хилчин)

3.Зоригтбаатар (Говьсүмбэр), Д.Отгонбаяр (Сүлд)

+91 кг:

1.Х.Мандахбаяр (Говь цогцолбор)

2.Б.Ганбаяр (Хилчин)

3.Ш.Тогтохбаяр (Талын бүргэд), Н.Батбаатар (Хүч)

Эмэгтэй:

48 кг:

1.Л.Алтанцэцэг (Талын бүргэд)

2.Д.Дэлгэрмөрөн (БГД)

3.Д.Мичидмаа (Сэлэнгэ), О.Жаргалан (БЗД)

51 кг:

1.М.Нандинцэцэг (Хангарьд, 10 дахь түрүү)

2.Улаан (ӨМӨЗО)

3.Б.Мөнгөнсаран (Эрдэнэт бокс), К.Серебрякова (Буриад)

54 кг:

1.Т.Болортуул (Алдар)

2.М.Гүндэгмаа (Хилчин)

3.Д.Нандинсувд (Алдар), Мөчир (ӨМӨЗО)

57 кг:

1.М.Намуун (Эрдэнэт бокс)

2.Л.Ангараг (Талын бүргэд)

3.С.Мядагмаа (Сүхбаатар), Жунай (ӨМӨЗО)

60 кг:

1.Н.Шадрина (Буриад)

2.О.Сувд-Эрдэнэ (Хангарьд)

3.З.Уянга (Улаан-Арслан), П.Даваа (Ширэн бээлий)

64 кг:

1.Н.Баянцэцэг (Улаан арслан)

2.У.Шинэцэцэг (Талын бүргэд)

3.Б.Эрдэнэгэрэл (Алдар), Алтантуяа (ӨМӨЗО)

69 кг:

1.М.Мягмаржаргал (Ширэн бээлий)

2.О.Гэрэлгуа (Хангарьд)

3.Д.Ганболор (Сүхбаатар), Э.Болортуяа (Талын бүргэд)

75 кг:

1.Э.Эрдэнэтуяа (Талын бүргэд)

2. Ариунаа (ӨМӨЗО)

3.У.Бат-Өлзий, Б.Оргил (Ширэн бээлий)

Багийн дүн:

Эрэгтэй: 1. “Алдар”, 2.”Хангарьд”, 3.”Говь цогцолбор”

Эмэгтэй: 1. “Талын бүргэд” 2.”Ширэн бээлий” 3.”Хангарьд” тус тус орлоо.

 

 

п

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна