Ард түмний дунд улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа нь худлаа биш

2016 оны 1 сарын 19

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар улстөрийн намын тухай хуулийг хэлэлцлээ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт байр сууриа илэрхийлсэн юм.

 

Тэрээр “Энэ хуулийг олон талаас нь хэлэлцээд, засч гаргах ёстой. Одоогийн улс төрийн намын тогтолцоонд сайн ч зүйл бий, муу тал ч байдаг. Ард түмний дунд улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа нь худлаа биш. Намуудын нэр хүнд юунаас болоод, яагаад унаад байгаад зөв онош тавьж, эмчлэх хэрэгтэй байна. Үүний тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Улстөрийн жижиг намуудад хамгийн их намчирхал, улстөржилт бий. Тиймээс хуулиар улстөрийн намын эрх үүрэг, санхүүжилтийн асуудлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй байна.

 

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.