Мадоннаг тайзан дээр согтуу байсан гэв

2016 оны 1 сарын 19

Дуучин Мадоннаг саяхан Америкийн Кентаки мужид болсон концертын үеэр тайзан дээр согтуу байсан гэдэг шүүмжлэл гарчээ. Харин Попын хатан хаан Мадонна энэ шүүмжлэлийг эсэргүүцэн, амьд тоглолтынхоо үеэр хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэжээ. Мадонна мөн өөрийнх нь секси байдлыг хүмүүс согтуу гэж андуурсан гэсэн аж.

Тэрбээр Instagram хуудсандаа “Миний тухай худал хуурмаг зүйлд итгэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэзээ ч тайзан дээр гардаггүй. Хоёр цаг, 15 минут үргэлжилсэн концертын турш би тайзан дээр тасралтгүй дуулж, бүжиглэсэн” хэмээн бичсэн байна.

Түүний энэ пост 65,000 лайк авсан бөгөөд хамгийн сайн концерт, хамгийн сайн дуучин гэж фэнүүд нь бичжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна