Ди Каприо В.Путины дүрд тоглохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Ди Каприо В.Путины дүрд тоглохыг хүсдэг

Хэрэв ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины тухай кино бүтээвэл Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо гол дүрд нь тоглох хүсэлтэй гэнэ. Жүжигчин Герман “Welt am Sonntag” сэтгүүлд "В.Путин бол маш, бүр маш сонирхолтой хүн. Би түүний дүрд тоглохыг хүсдэг” хэмээн ярьсан байна.

Жүжигчин Леонардо Ди Каприо 2010 онд Сибирийн барыг хамгаалах байгаль хамгаалагчдын хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай танилцжээ. В.Путин түүнийг цаг агаар муу байсан ч тоолгүй ирж, уг хуралд оролцсонд нь талархаж, жинхэнэ мужик гэж магтсан гэнэ.

Хурлын үеэр В.Путин түүнтэй улс төр биш, харин Сибирьт маш цөөхөн үлдсэн гайхалтай амьтныг хамгаалах тухай ярилцжээ. Леонардо Ди Каприо Сибирийн барыг хамгаалах хэд хэдэн төслийг санхүүжүүлдэг санг удирддаг байна.  Ди Каприогийн ээжийн эх нь Орост төрсөн герман хүн байсан тул Лео өөрийгөө орос гаралтай гэдэг аж. Тиймдээ ч тэрбээр Зөвлөлтийн пролетарийн хувьсгалын эцэг И.Ленин болон Оросын сүүлчийн хааны нөлөө бүхий хүн Г.Распутин нарын тухай сонирхон уншдаг ажээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж