Саунд биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.19-нд нийтлэгдсэн

Саунд биеэ үнэлж байсныг илрүүлжээ

 

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сауны газар  биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг барьсан байна. Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  саунд биеэ үнэлэх болсон” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд суух 28 настай, эмэгтэй Б нь бусдыг биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж байсныг илрүүлсэн байна. Хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж