Далай лам АНУ-ыг зорьжээ

2016 оны 1 сарын 19

 

Бурхны шашны тэргүүн Далай лам эмнэлгийн үзлэгт орохоор АНУ-ыг зорьжээ. Тэрбээр АНУ-ын Миннесота муж улсын Рочестер хотын “Mayo Clinic” эмнэлгийн эмч нарын хяналтад байдаг юм. Өдгөө 80 настай Далай лам өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөвхөн тус эмнэлгээр үйлчлүүлжээ. Далай лам ирэх гуравдугаар сард Энэтхэгийн Дармасала дахь гэр рүүгээ буцах гэнэ.

 

Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Далай лам эмч нарын зөвлөснөөр АНУ дахь хэд хэдэн үйл ажиллагаагаа цуцалсан нь сүсэгтэн олны санааг чилээсэн юм.

 

Далай лам Хятадын эсрэг Түвдийн тэмцэлд ялагдсанаар эх орноосоо дүрвэж, 1959 оноос хойш Энэтхэгийн Дарамсалад шашин номын үйл хэргээ явуулж буй юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна