УИХ-ын чуулган өндөрлөв

2016 оны 1 сарын 19

УИХ-ийн нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд гэр хорооллын ил задгай бохирыг хэрхэн зохицуулах талаар нэлээд сонирхож асуусан. Зарим нэг нь гол усны хажууд байрласан төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжаа зохицуулж чадахгүй байж нийт гэр хорооллын асуудлыг яаж шийдэх юм бэ хэмээн шүүмжилж байлаа. Гэсэн ч зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд чуулганыг өндөрлүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдахаар товложээ.

Т.НОМИН


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна