Британичуудыг цаазалсан алуурчинг танижээ

2016 оны 1 сарын 19

Фото: видео YouTube

 

Нэгдсэн вант улсын тусгай албаныхан, таван британи хүнийг цаазалсан видео бичлэг дэх “Исламын улс” бүлэглэлийн хоёр дахь алуурчныг таньсан байна. Тэр нь Аварга (Giant) хочтой, 35 настай Мохаммед Реза Хэке (Mohammed Reza Haque) гэгч гэж The Telegraph сонин бичжээ.

 

Сонины мэдээгээр, Хэк өмнө нь хамгаалагчаар ажиллаж байгаад 2014 онд Лондоноос Кипрээр дамжин Туркт очин тэндээс Сири дэх террористуудтай нийлжээ. Тэр этгээд Британид байхдаа исламчуудын эсэргүүцлийн ажиллагаанд идэвхтэй оролцож байсан гэнэ. Тусгай албаныханд байгаа нэг зурагт тэрээр багтай, гартаа “Британийн цэргийнхэн тамд шат!” гэсэн зурагт хуудастайгаар буужээ.

 

Үүний өмнө, “шинэ жихади жон” гэж нэрлэгдсэн Сиддхарт Дхарыг уг бичлэгээс таньсан байна. Тэрээр Лондонд хүүхдүүдэд зориулсан үлээдэг батут түрээслүүлдэг байсан гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна