Нийслэлийн тойргийн мандатыг нэмэх ёстой юу?

2016 оны 1 сарын 20

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэгдэх, олны анхаарал татаж буй асуудал нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн тойргийн мандатын тоог нэмж, 21 болгох асуудлыг хотын зүгээс тавьж эхэлсэн бол УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн зүгээс ч дэмжиж буй. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн тойргоос сонгогдох мандатын тоог нэмэхийг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд буй.

“VS” буландаа энэ тухай хөндөж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын байр суурийг онцоллоо.

Бэлтгэсэн Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна