Алт олборлолт оргилдоо хүрчээ

2016 оны 1 сарын 20

Түүхий эдийн олборлолтын жилд алтны олборлолт оргилдоо хүрлээ гэж дэлхийн уул уурхайн байгууллагууд мэдээлж байна. Бусад томоохон төслүүдийн үнэ унаж байгаа учраас алтны үнэ өсөх хандлагатайг шинжээчид хэлж байна.

Гэхдээ алт олборлолтын шинэ хөрөнгө оруулалт байхгүй, уурхайнуудын нөөц шавхагдаж байгаа зэргээс алтны хэмжээ буурч магадгүйг бас тэд сануулав.  Шуурхай хөрөнгө оруулалт, өндөр үнийн төвшинтэй энэ үе  үнэт металл олборлогчдын сүүлчийн найдлага болж буй.

Barrick Gold гэх  алт олборлогч том  компанийн захирал Кельвин Душниски хэлэхдээ “Үйлдвэрлэл буурсан, шинэ орд газрууд нэмэгдээгүй зэргээс дунд болон алсын ирээдүйд алтны үнийг нэмэгдүүлэх магадлалтай гэжээ.

Сүүлийн 10 жилд  алт олборлолт хүнд нөхцөлд явагджээ. Үнэ нь 2011 оноос хойш 40 хувиар унасан байв. Олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн зардлаа нөхөхийн төлөө зүтгэж байсан юм. 

Олон улсын биржүүд дээр эрдэсийн уналт үргэлжилж байгаа ч харин  алтны үнэ эсрэгээрээ 2,7 хувиар нэмэгдсэн байлаа.  Эдийн засаг, улс төр тогтворгүй нөхцөлд  энэ үнэт металл нь хөрөнгө оруулагчдын аврал болж байна.  

Reuters-ийн шинжээчдийн хэлснээр 2016 оны эцэс гэхэд  дэлхийн алт үйлдвэрлэл гурван хувиар унахыг таамаглаж байна.

2015 оны сүүлийн улирал нь дэлхийн алт олборлолтын оргил нь байв. Ойрын 3-4 жилд  нийлүүлэлт 15-20 хувиар унана гэж зарим шинжээч  хэлж байгаа юм. “Алтны үйлдвэрлэл өссөн оргил үе ард үлдлээ” гэж  Өмнөд Африкийн Gold Fields компанийн ерөнхий захирал Ник Холланд мэдэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна