Доллар 2010 төгрөгтэй тэнцэв

2016 оны 1 сарын 20

Долларын ханш өдөр ирэх тусам өссөөр байна. Шинэ он гарсаар долларын ханш 10 төгрөгөөр нэмэгджээ.

“Найман шарга” зах дээр долларын ханш  2008 төгрөг байгаа бол арилжааны банкууд 2010 төгрөгөөр нэг ам.долларыг зарж байна.  Сар шинийн өмнө долларын ханш бага зэрэг өсдөг. Гэхдээ энэ жилийн хувьд долларын ханш энэ жилдээ буурахгүй гэсэн прогнозыг  эдийн засагчид өгсөн юм.  Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тооцож суутгасан байгаа.

Хэдийгээр инфляци улсын хэмжээнд 1.9 хувьтай гарсан ч долларын ханш дотоодын зах зээлд өсөхгүй байна. Энэ нэгдүгээрт, эрдэс баялгийн экспортын орлого буурсан. Ялангуяа дэлхийн зах зэлэд зэсийн ханш унаж, Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний хэмжээ болон үнэ буурсан. Өөрөөр хэлбэл, төсвийн 40 хувийг бүрдүүлж байсан нүүрсний салбар уналтад орсон нь дотогшлох долларын урсгалыг царцаах хамгийн том шалтгаан болоод буй.

Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн. Хэдийгээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг Улаанбаатарт үзэглэсэн ч уул уурхайн салбарын уналт үргэлжилсээр байгаа. Оюутолгойтой хамт нэг том мега төслөө хөдөлгөхгүй бол Монгол хямралаас гарахад тун төвөгтэй байгааг эдийн засагчид ч хэлж байна.

Долларын ханш 2010 төгрөг болсон нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа юм.

 Т.СОЛОНГО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна