Ил-76МД-90А онгоцны нислэгийг эхлүүлэв

2016 оны 1 сарын 20

Фото: Сергей Александров / «Коммерсантъ»

Ивановын  нислэгийн төвд цэргийн тээврийн хүчний нисгэгчид шинэ хүнд даацын Ил-76МД-90А «Виктор Ливанов» хэмээх шинэ онгоцыг эзэмшиж эхэлжээ. «Эхний нислэгт нь Цэргийн тээврийн нисэх хүчний командлагч Владимир Бенедиктов, Ивановын нисэх төвийн дарга Игорь Матвеев оролцлоо» гэж Ил зохион бүтээх товчооны хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.

Шинэ Ил-76МД-90А онгоцыг өнгөрсөн сард Ивановын нисэх төвд авчирчээ. Одоогоор 2020 он гэхэд  энэ төрлийн 39 агаарын хөлгийг  армид нийлүүлэх гэрээгээр ажиллаж байна. Мөн энэ онгоцны бааз дээр Алсын агаарын локаторын цогцолбор, шатахуун цэнэглэгч Ил-78М-90А онгоцнуудыг бүтээх ажил явагдаж байна..

Цэргийн тээврийн хүнд даацын  Ил-76МД-90А  онгоц нь  өмнө нь Ташкентын үйлдвэрээс гаргаж байсан Ил-76МД онгоцны гүнзгий сэргээн сайжруулалт бөгөөд тэр онгоцыг ПС-90А-76 маркийн шинэ хөдөлгүүрүүд, радио элетроны шинэ төхөөрөмжөөр  тоногложээ. Онгоцны даац нь 60 тн.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна