“Оюуны тамир" шатрын тэмцээн нээлтээ хийлээ

2016 оны 1 сарын 20

“Оюуны тамир-2016” ЕБС-н сурагчдын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн "Гурван тамир" дунд сургууль эхэллээ. Монголын шатрын холбоо, Монголын өсвөрийн шатарчдын клубүүдын холбоо, "Гурван тамир" дунд сургууль хамтран тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, "Гурван тамир" дунд сургуулийн захирал Э.Содгэрэл, Ерөнхий шүүгч С.Болдбаатар нар оролцож, тамирчдад амжилт хүсэж тэмцээнийг үзэж сонирхлоо гэж МШХ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна