Суперкар Koenigsegg Agera RS маш хурдан зарагдлаа

2016 оны 1 сарын 20

Женевын авто салон дээр 2015 оны гуравдугаар сард танилцуулагдаж байсан суперкар Koenigsegg Agera RS нь энэ швед маркийн түүхэнд хамгийн хурдан борлогдсон машин боллоо гэж Autocar сэтгүүл мэдээлжээ.

Үнийг нь зарлаагүй суперкарыг АНУ, Канад, Их Британи, Япон, Хятад, Тайвань, Сингапур, Малайзи, Саудын Араб, Катар, АНЭ зэрэг орнуудын үйлчлүүлэгч нар захиалсан байв.  Энэ шинэ машин нь Америкийн нийтийн ашиглалтын зам дээр явахыг зөвшөөрсөн  Koenigsegg маркийн анхны загвар нь болсон юм.

Koenigsegg-ийн Agera RS машин нь хоёр турбинтай, таван литрийн эзлэхүүнтэй V8 хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 1160 морины хүчийг үзүүлдэг. Цагийн 96 км хурдыг машин байрнаасаа 2,9 секундад авдаг.

Өмнө мэдээлснээр, Koenigsegg өөрийн сайтад Agera RS бүх дамжлхгын угсралтыг үзүүлэхээр амласан юм. Суперкарын бүх элементүүдийн тохируулгыг хийхэд зургаан сар  зарцуулдаг гэнэ. Машины бүх захиалгын тоог 2017 гэхэд угсрах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна