Дэлхийн хүн амын 50 хувийнх нь хөрөнгө 62 баяныхтай тэнцлээ

2016 оны 1 сарын 20

Фото: Guadalupe Pardo / Reuters

 

Дэлхийн хамгийн баян хүний тоонд багтдаг 62 баяны хөрөнгө нийлээд дэлхийн хүн амын тал хувийн (3,6 тэрбум гаруй) хуримтлалтай тэнцэж байна гэж Oxfam гэдэг ядууралтай тэмцэх зорилго бүхий арилжааны бус  байгууллагын судалгаанд өгүүлжээ.

 

Дэлхийн 62 баяны хөрөнгө 2010 оноос хойш 44 хувиар буюу 1,76 их наяд доллараар өсчээ. 2010 онд дэлхийн хүн амын тал хувийн хөрөнгийн нийлбэр нь 388 баян хүмүүсийн хөрөнгөтэй тэнцэж байжээ.

 

Уг судалгааг Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө гаргасан байна. Томоохон бизнесменүүд, сэтгүүлчид, улстөрч, сэтгэгчдийн чуулга уулзалт 2016 оны нэгдүгээр сарын 20-23 өдрүүдэд хийгдэх юм.

 

Өнгөрсөн жилийн Давосын уулзалтын өмнө Oxfam байгууллагын бас нэг ийм илтгэлд дэлхийн хүн амын нэг хувийн хөрөнгө нь 99 хувийг эзэлж байгаа хүмүүсийн хөрөнгөтэй тэнцэж байна гэж сануулсан байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна