Камертай хамгийн жижиг дрон

2016 оны 1 сарын 20

Сүүлийн нэг жилийн хугацаанд дроны хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах төрөл бүрийн загвар хийц, боломжуудтай дроныг үйлдвэрлэгчид бүтээн худалдаанд гаргах болсон билээ.

Үүний нэг нь Axis Vidius-ын бүтээсэн хамгийн жижиг хэрнээ гайхамшигтай хүчин чадалтай дрон юм. Уг дроны хамгийн давуу тал нь өөр дээрээ камертай, уг камераар авсан зургуудаа хэрэглэгчийн ухаалаг гар утасруу шууд илгээх боломжтой юм.

Мөн 20 минут цэнэглээд 7 минут нисэх хүчин чадалтай ба гар утсаараа удирдан 360 хэмээр эргэлдүүлэн зураг авч ч болох гэнэ.

Хэмжээний хувьд ердөө 4.3cm x 4.3cm x 2.5cm. Энэ сарын 29-нөөс эхлэн 75 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахаар болжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна