Ням гаригаас хүйтний эрч суларна

2016 оны 1 сарын 20

Идэр ес эхэлснээр Монгол орны нийт нутгаар өдөртөө хасах 30, шөнөдөө хасах 40 хүртэл хүйтэрч байгаа. Тэгвэл энэ сарын 24 хүртэл хүйтний эрч чангарч зарим нутгаар шөнөдөө  48 градус хүртэл хүйтрэх төлөвтэй байна.  Мөн маргаашнаас эхлэн зарим нутгаар цас орж, явган цасан шуурга шуурахыг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулав.  Ням гариг хүртэл баруун аймгуудын нутгаар Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Завхан голын эхээр шөнөдеө 43-48, едөртөө 29-34 хэм хүйтэн байна. Мөн Увс нуурын хотгор болон хүрэн бэлчир орчмоор ийм хүйтэн байх төлөвтэй байгаа аж. Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шенөдөө 41-46 градус, өдөртөө 29-34 градус хүйтэн байна. Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 35-40, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. Тиймээс энэ бүс нутагт амьдардаг, иргэд, тээвэрчид болон малчдыг сонор сэрэмжтэй байхыг, өвлийн бэлтгэлээ сайтар бэлтгэхийг холбогдох газраас анхааруулж байна. Харин энэ сарын 24-ны өдөр буюу ирэх долоо хоногоос эхлээд хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа аж.

О.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна